УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд
Огноо
Унших
10 минут 50 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд,

УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна.

Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлэн боловсруулсан хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Одоогийн байдлаар Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Эдгээр хуулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна.

Үүний зэрэгцээ, 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тухайлбал, 1957 онд батлагдсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай”; 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль” зэргийг дурдаж болно.

Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна.

Дээрхээс харвал, хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна.

Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн гэж болох юм.

Улмаар хууль, эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна.

Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:

1) Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;

2) Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;

3) Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.

Нэгдүгээрт. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэл гэдэг нь:

“Хүн төвтэй эрх зүйн тогтолцоо” үзэл баримтлалд тулгуурлан шинэчлэлийг хийхдээ: хууль, тогтоомж нь иргэн хүний эрх ашиг, нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх” зарчмыг эн тэргүүнд тавина.

Энэ нь өнөөгийн төр, эсвэл байгууллага төвтэй, үзэл баримтлал, хуулийн бичилт арга техникээс хүн төвтэй үзэл баримтлал руу шилжих тухай бөгөөд мөрдөгдөж байгаа болон цаашид шинээр гарах хуульд нэгэн адил хамаарна.

Хүний эрхийн олон улсын Гэрээ, конвенц болон манай холбогдох хууль тогтоомжид нэг талаас зорилтот бүлгийн асуудал, тухайлбал хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт; нөгөө талаас хүний эрхийн тодорхой асуудлууд, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, өмчлөх, хөдөлмөрлөх эрх зэрэг хоёр хүрээнд эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал хөндөгдсөөр ирсэн.

Нэг жишээ татахад, одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогдсон байна.

Эрх зүйн энэ мэт зөрчлийг засч залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана.

Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлуудыг судлаж, шинээр хууль гаргах юм уу, одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эрх зүйн хүрээний шинэтгэл хийхдээ бид Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар:

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх,

ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

хууль-тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах,

гэрч-хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах,

хүнс-эмийн аюулгүй байдлыг хангахуйц зөв, үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ зөвшилцлийн улс төрийн соёл-төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд одоогийн улс төрийн болон эрх зүйн тогтолцоо хангалттай суурь болж чадаж байгаа эсэхийг нягталж үзэх ёстой.

Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно гэдгийг баттай илэрхийлье.

Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэл гэдэг нь:

Өмнө дурдсанаар, дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгойлон анхаарна.

Учир нь, албан тушаалтан, төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг бий болгож байна.

Иймээс, нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад чиглэн, хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн хамтаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж, эрх зүйн орчныг илүү тодорхой болгохыг зорьж байна. Жишээлбэл, Европын холбооны улс орнуудад нийгмийн харилцааны 95 хувь нь хуулиар, таван хувь нь захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулагдаж байна. Энэ байдал нь хууль дээдлэх зарчим, орчин цагт улс орнуудын засаглалын шалгарсан арга болохыг илтгэж байгаа юм.

Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажилладаг болох чиглэл гэдэг нь:

Хуулиа дээдэлсэн өрсөлдөөний шударга нөхцөл, ил тод байдлыг хангасан эрх зүйн орчин нь хөгжил дэвшилд хүрэх үндсэн арга зам гэдгийг дэлхий нийтийн туршлага нотолж байна. Үүний тулд мөрдөж байгаа болон шинээр батлан гаргах хууль тогтоомж нь цаг үеийн болон нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн байх учиртай.

Энэ өнцгөөс нь авч үзвэл, манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуулалтгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухаан - технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх замд томоохон саад учруулж байна.

Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дараах хуулиудыг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Дурдвал:

- Бизнесийн орчныг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополыг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна;

- Койн, Криптовалютын талаар хуулийн зохицуулалтгүй, түр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах хэмжэнд хүрсэн байна;

- Электрон тамхи;

- Аж ахуйн нэгж хоорондын “Худалдааны харилцаа”-г зохицуулж байгаа 2002 оны Иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон;

- Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй байна;

- Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулах асуудал;

- Төрийн өмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүй орчин шаардагдаж байна.

Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.

Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна.

Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

2024.08.15

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна
Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно