Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 16-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Туушин” зочид буудалд: Азийн бетоны X хурал болно. Тус хуралд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон салбарын төлөөллүүд, Азийн бетоны холбооны гишүүн орнуудын төлөөлөгч нар оролцож, бетоны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 9507-1740.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан тус тус болно.
14:00 цагт ГХЯ-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ЕТГ, ГХЯ, НҮБ-ын суурин төлөөлөгч хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.
Занабазарын музейд: Монгол-Германы уран бүтээлчдийн “Орчин цагийн нүүдэлчдийн жим” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гарч байна.
“Монгол Арт” галерейд: Монгол-Японы уран бүтээлчдийн “Арьсан урлаг” хамтарсан үзэсгэлэн гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!