Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу Өмнөговь аймгийн гравиметрийн I ангийн тулгуур сүлжээний 0017 дугаартай цэг дээр 2024 оны 09 дүгээр сарын 05-12-ны өдөр хүртэл хийх Абсолют гравиметрийн Монгол-Японы хамтарсан судалгааны хэмжилт хийгдэж эхэллээ
Хамтарсан хэмжилтээр 1982-1989 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучин нэрээр) тусламжтай байгуулсан Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэг (Улаанбаатар 0001 цэг) болон гравиметрийн 1-р ангийн тулгуур сүлжээний 2 цэгийн (Дорнод, Өмнөговь аймаг байрлах 0033, 0017 цэг) хүндийн хүчний хурдатгалын утгыг абсолют гравиметрийн багажаар хэмжин, тодорхойлж 40 гаруй жилийн дараах урт хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан судлах юм.
Хүндийн хүчний хурдатгалын утгыг геодезийн өндрийн хэмжилтийн нормаль заслага хийх, газар хөдлөлийн аюулын үнэлгээний судалгаа, газар хөдлөлийн хагарлын судалгаа, газар хөдлөлийн мониторингийн судалгаа, ашигт малтмалын орд газрыг илрүүлэх зэрэг судалгаанд ашигладаг болно.
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!