Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 3 дахь өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Таканошёо /М-1/-той учраа тааран барилдаж, түүнийг уватэдашинаге мэхээр давж 3 даваатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Атамифүжи /М-2/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар ганц даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ энэ өдөр Кагаяаки /М-11/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 1 даваа, 2 унаатай болоод байна.
Ташрамд дуулгахад, Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр түүхэн барилдаан хийж мэргэжлийн сумо бөхөд ороод өнжилгүй 1631 барилдсан амжилтаар шинэ түүхэн амжилтын эзэн болж 1 дүгээрт бичигдлээ. Монгол эр хүний 40 нас ямар байдгийг ийнхүү нотлон харууллаа.
Харин энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Эндо /М-8/-той учраа тааран барилдаж түүнд ошитаоши мэхээр ойчиж, Аки башёг 2 унаа, 1 даваатай үргэлжлүүлж байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ 3 дахь өдрийн барилдаанд Такаяасү /М-15/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар эхний даваагаа авч башёг 1 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Тобизарюү /М-1/-тэй барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваатай болоод байна.
Мөн энэ өдөр Озэки Оносато, Охо /М-2/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваатай боллоо.
Комүсүби Дайэйшёо энэ өдөр Митакэүми /М-3/-тай таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 1 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Хирадоими, Сэкиваке Аби-тай барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар Хирадоүми 2 даваатай болсон бол Аби 2 унаатай башёг үргэлжлүүлж байна
Энэ өдөр Сэкиваке Такакейшо, Вакамотохару /М-3/-тай таарч хүч үзэн барилдах байсан ч хүзүүний гэмтлийн улмаас башёг орхиж, Озэки цолоо эргүүлж авах боломжгүй боллоо.