Итали улсад 9 дүгээр сарын 12-15-нд зохион байгуулж байгаа Дэлхийн аварга шалгаруулах дугуйт цанын "Super sprint-2024" тэмцээний залуучууд буюу U19 насны ангиллын уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Ариунжаргалын Хүслэн хурдаа сорьж түрүүллээ.
Монгол улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчид оролцож буй тус тэмцээний спринт 200 метрийн зайд А.Хүслэн ийнхүү алтан медалийн эзэн боллоо.
Эх сурвалж: Mongolian Ski Federation
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!