Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Мөн Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орж Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Түүнчлэн 28-29-нд шилжих шөнө говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж өнөөдөр нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 9 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хүйтэрч 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-р сарын 03-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!