УИХ-ын дарга, гишүүд “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
9 минут 14 секунд

УИХ-ын дарга, гишүүд “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо

“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ.

Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.

Энэ удаагийн форумыг Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлогтой гэлээ.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулсан. Монгол Улс бэлчээрийн хомстлын асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо, толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.

Мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал Улсын Их Хурлын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлж, уламжлалт өв, соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхдээ газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх нь чухал байна гэв.

Мөн Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Малчны тухай хуулийг тус тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан хэмээн онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Монголын Улсын шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.
Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын цаг агаарын температурын өөрчлөлт хоёр дахин их байна. Үүнийг өнгөрсөн 50 жил болоогүй зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган зудын давтамж ихэссэн суурь шалтгааныг эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын яамд нарийвчилсан судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн Засгийн газраас энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг Монгол Улсын Шадар сайд дурдаад, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулсан.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, 4.4-т заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь тогтоолын хүрээнд байгуулагдсан үндэсний хөдөлгөөнүүдийн үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, бодлого арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэв.

Мөн Ажлын хэсэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч, эрчимтэй ажиллаж байгааг дурдаад, цаашид энэ хүрээнд эл салбарын гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Олон улсын Бэлчээрийн холбооны ерөнхийлөгч Девид Фелпс, Олон улсын бэлчээрийн холбооны байнгын хорооны дарга Дана Келли нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.

Форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Парисын гэрээгээр Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр”, АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны судалгааны төвийн төлөөлөгч Брандон Бестелмейер, Александр Хеллер нар “Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь”, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профeссор М.Сувд “Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль, эрх зүйн орчны үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Форум “Бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөжийг өргөжүүлэх нь: үр дүн, сургамж”, “Хариуцлагатай нүүдэлчид бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт - байгалийн бэлчээрт суурилсан монгол малын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулсан сайн туршлагууд”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил ба залуу малчид”, “Мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжүүлэлт” сэдвийн хүрээнд дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг ҮАБЗ-д танилцуулна

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ