ХБНГУ-ын Хамбург хотноо 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд "Хамбургийн тогтвортой байдлын анхдугаар чуулга уулзалт"-д Монгол Улсыг төлөөлөн Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Тэргүүн Шадар сайдын зөвлөх Б.Баттөмөр болон албаны төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тус арга хэмжээг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Майкл Отто сан, Хамбург хотын захиргаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.
Тус чуулга уулзалтаар олон улсын санхүүгийн бүтцийг сайжруулах замаар орлогын тэгш бус байдлыг бууруулж, хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн чиглэлээрх хүчин чармайлтаа бэхжүүлж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!