Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.10.17/ АНУ-ын Флорида мужийн Плант хотноо Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгуулснаар WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хүртэж 28 насныхаа төрсөн өдрөөр ийнхүү өөртөө бэлэг барилаа.
Э.Цэндбаатар энэ удаагийн тулааны эхнээс санаачилгыг авч, давуу байдлаа хадгалсаар 10 үеийг амжилттай дуусгав. Тулааныг дэнсэлсэн 3 шүүгчийн 2 нь 98:92, нэг шүүгч 100:90 гэсэн оноогоор манай тамирчинд ялалт өгсөн юм. Ийнхүү манай Цэндээ төрсөн өдөртөө ялалт бэлэглэснээр ганц ч ялагдаагүй цувралаа үргэллүүлж байна.
Түүнийг 28 насныхаа төрсөн өдрөөр ээлжит тулаанаа ийнхүү хийж ялалт байгуулсан тухай хэвлэлүүд онцолж байна.
Түүний өрсөлдөгч 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийсэн 27 настай тамирчин бөгөөд анх удаа ялагдал хүлээсэн нь энэ юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!