Чойбалсан, 2024 оны 10 дугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” ХХК Матад сумын нутаг дахь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Дэглий 1” талбайгаас газрын тос олборлох ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү "Цэн тогоруу-1" орд өдөрт 200 баррель газрын тос олборлоно. Мөн “Цэн тогоруу 2” цооногийн туршилтыг энэ сарын сүүлээр эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
“Петро Матад” нь Лондонгийн Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн анхны Монгол компани. Тус компани өнгөрсөн хугацаанд 67 сая долларын хөрөнгө оруулалтыг уг ордод хийсэн байна. "Цэн тогоруу-1" ордын баталгаат нөөц нь 8,7 сая баррель юм.
Дээрх төслийг одоогоос 19 жилийн өмнө Монгол Улсыг газрын тос, Эрчим хүчний хамаарлаас гаргах зорилготой эхлүүлж байсныг нээлтийн үеэр зохион байгуулагчид онцолсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Дэлгэрмаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!