Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой болон өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан уламжлалт барилдааныг анх удаагаа “Чингис хаан” цомын төлөө болгож улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уран мэхээ уралдуулан хүчээ сориход Улсын харцага Эрдэнэбатын Даш 7 даван түрүүлж “Чингис хаан” цомын эзэн боллоо.
Архангай аймгийн харъяат Улсын заан Сүхбаатарын Сүхбат 6 даван үзүүрлэв. Энэ удаагийн барилдаанд Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Улсын аварга Оргихын Хангай, Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Рэнцэнбямбын Пүрэвдагва, Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Алтанбаганын Цацабшир, Шархүүгийн Пүрэвгарьд, Лхагваагийн Лха-Очир, Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ, Ганцогтын Бадрах тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа.
Эх сурвалж: MNB
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!