Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас өсвөр насны хүүхдүүдийн дунд сургуулийн орчинд ихээр үйлдэгдэж буй үе тэнгийн дарамт дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, электрон тамхины хэрэглээ, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг урлагаар дамжуулан хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг Баянзүрх дүүргийн соёлын ордонд толилууллаа.
Энэхүү жүжгиийг энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 43 хороодын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэсэн юм.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!