Өнгөрсөн 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод “Олон улсын гаалийн форум-2024” зохион байгуулагдлаа.
Тус форумд Монголын гаалийн байгууллагыг төлөөлж Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Хяналт шинжилгээ, үнэлгээ Дотоод аудитын газрын дарга Б.Төмөр-Очир нар оролцлоо. Жил бүр зохиогддог “Олон улсын гаалийн форум”-д энэ жил 21 орны 98 төлөөлөгчид оролцож салбарын өргөн хүрээний асуудлуудын талаар санал солилцжээ.
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван тус форумд “Ситес хэлэлцээрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, одоогийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Монгол улсын хувьд “Ситес конвенц”-ийн гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцох хэлэлцээрийг ОХУ-тай төслийн түвшинд судалж байгаа бөгөөд ирэх 2025 онд багтааж харилцан гарын үсэг зурах зорилготой ажиллаж байгаа юм.