Үндэсний статистикийн хорооны мэдээллээр аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний арван сарын байдлаар 4469 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 868 тохиолдол буюу 24.1 хувиар өсчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 5520 хүн нэрвэгдсэн байна. Мөн нийт 35.7 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь 2024 оны эхний 10 сарын байдлаар авч үзвэл:
- Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 474 удаа,
- Геологийн гаралтай аюулт үзэгдэл 64 удаа,
- Биологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа,
- Хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3858 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!