Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн /2024.11.15/ барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Атамифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнийг исамиаши мэхээр хаяснаар 6 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Аби /М-3/-тай барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай болов.
Энэ башёгоос Озэки цолтой барилдаж байгаа Оносато, Вакатакакаге /М-2/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 2 унаа, 4 даваатай болоод байна.
Комүсүби Шодай энэ өдөр Комүсүби Вакамотохару-тай учраа тааран барилдаж түүнийг хикиотоши мэхээр давснаар 2 даваа 4 унаатай боллоо.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Хирадоүми /М-1/-тэй учраа тааран барилдаж, түүнийг шитатэдашинаге мэхээр хаяж 1 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-11/, Рюүдэн /М-13/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Сэкиваке Дайэйшёо, Чураноүми /М-4/-той хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа 3 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Нишигики /М-6/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 5 унаатай болоод байна.
Чиёошома /М-14/, Такеруфүжи /М-16/-тэй энэ өдөр хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-15/, Каяо /Жүрёо-3/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваатай болоод байна.
Ийнхүү 6 дахь өдөр буюу өнөөдрийн байдлаар Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Онокацү Б.Чойжилсүрэн /М-15/ нар 6 даваатай Кюүшюү башёг тэргүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!