Их Британи улсын Шейфилд хотод 11 пүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 2-нд боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол 9 боксчин хүч, ур чадвараа сорин тулалдана.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 51 кг жинд А.Баттулга, 57 кг-д Х.Билгүүнсайхан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д Дэлхийн цом, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт нар оролцох бол эмэгтэйчүүдийн 50 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д Дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д Дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Энэ тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!