Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр болон маргааш нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.
2024 оны 11 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2024 оны 11 дүгээр сарын 17-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!