Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 9 дэх өдрийн /2024.11.17/ барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн Чураноүми /М-4/-тэй таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр давснаар 8 даваа, 1 унаатай болоод байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Ошома П.Дэлгэрбаяр /М-4/-тай барилдаж түүнийг ошитаоши мэхээр давснаар 8 даваа, 1 унаатай болов. Харин Ошома 7 унаа, 2 даваатай байна.
Энэ башёгоос Озэки цолтой барилдаж байгаа Оносато, Комүсүби Вакамотохару-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 унаа, 7 даваатай болоод байна. Харин Вакамотохару 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Атамифүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр давснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Шодай энэ өдөр Вакатакакаге /М-2/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай болж Вакатакакаге 6 даваа, 3 унаатай болоод байна.
Сэкиваке Дайэйшёо өнөөдөр Аби /М-3/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 5 даваа, 4 унаатай болсон бол Аби 7 даваа, 2 унаатай байна.
Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-15/, Такарафүжи /М-10/-тэй учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 7 даваа, 2 унаатай болоод байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-11/ өнөөдөр Нишикифүжи /М-14/-тэй таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 4 даваа, 5 унаатай боллоо.
Чиёошома /М-14/, Асакорюү /М-17/-тэй энэ өдөр хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!