Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 21, 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2024 оны 11-р сарын 20-ны 20 цагаас 11-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
2024 оны 11 дүгээр сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!