Цагдаагийн байгууллагад өчигдөр (2024.11.23) 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад “Mitsubishi l-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна. Ослын улмаас мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 7 хүн нас барсан, 1 хүн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан 4 иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ.