Аргын тооллын 2024 оны 12 дугаар сарын 01. Ням /Наран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын 30, Адъяа /Наран/ гараг. Онгоц одтой, Найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 08 цаг 21 минутад мандаж, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх,и хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.