Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2024 оны 12 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: ШӨдөртөө үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2024 оны 12 дугаар сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!