Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал баасан гарагт МУБИС-ийн хурлын танхимд болж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо.
Тус хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 200 орчим төлөөлөгч оролцжээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг сонгох байв.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар, МШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Хүрэлбаатарын Батчулуун нар нэр дэвшээд байсан билээ.
Х.Батчулуун нэрээ татсанаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар МШХ-ны Ерөнхийлөгчийн албанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар сонгогдов. Харин Х.Батчулуун холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо. Г.Занданшатарын хувьд өмнө нь 2011-2015 оны хооронд шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Мөн МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга тун удахгүй тодорно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!