Өнөө маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 12 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -22…-27 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10…-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -8-10 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!