Ойрын өдрүүдэд нийслэлийн хэд хэдэн дүүрэгт цахилгаан хязгаарлав. Өмнө нь урьдчилан мэдэгдэж, цахилгаан тасалдаг байсан. Харин энэ жил эрчим хүчний чадлын дутагдал ноцтой хэмжээнд хүрсэн, хэрэглээний бодит ачаалал үүссэн.
Иймд цахилгаан хязгаарлах бүрдээ хэрэглэгчдэд эртнээс мэдэгдэх боломжгүй байна хэмээн Улаанбаатар цахилгаан түгээх станцаас уучлал хүсэв.
Манай улсын эрчим хүчний салбар 17.00-22.00 цагийн хооронд л чадлын дутагдалд орж, хоёр хөршийн импортын эрчим хүчээр эрэлтийг хангадаг. Мөн өвлийн хэдхэн сард л энэ байдал үргэлжилдэг юм. Иймд үнэхээр шаардлагатай биш бол 17.00-22.00 цагийн хооронд дараах үйлдлийг битгий хийгээрэй. Ингэснээр та гэрийнхээ цахилгааныг хэмнэж чадна. Оргил ачааллыг бага ч болов бууруулахад хувь нэмрээ оруулах юм.
- Гар утас, зөөврийн компьютер, шал угаагчаа цэнэглэхгүй байх
- Оройн хоолоо 17.00 цагаас өмнө хийх
- Угаалгын машин, тоос сорогч ажиллуулахгүй байх
- Хүнгүй өрөөний гэрлүүдээ унтраах
- Хувцсаа индүүдэхгүй байх
- Ажлаасаа гарахдаа цахилгаан хэрэгслүүдээ унтраах
- Уртасгагчийнхаа товчлуурын гэрлийг унтраах
- Усанд орохгүй байх
ТОМ ӨӨРЧЛӨЛТ ЖИЖИГ ДАДЛААС ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ
Эх сурвалж: Б.Эрдэнэчимэг gogo.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!