Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт, “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Монголын үндэсний зуслангийн холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр хөдөлмөр зуслан, нүүдэлчин зуслан байгуулах хэрэгцээ, шаардлага, стандартад оруулах өөрчлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо.