БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг.
Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа.
Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авч эхэллээ.
Иргэд бичиг, баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гээд хугацаа их зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээний” Хурдан” цэг ойртож, амар, хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.