Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25-26-нд зохион байгуулна.
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн 4 төрлөөр явагдана.
Оролцогчдыг 2025 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!