Өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 24-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Төрийн далбааг өглөө 7:00 цагаас эхлэн 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл орон даяар 45 хэм бөхийлгөж, бүтэн өдрийн турш гашуудал зарлан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай Төрийн ордонд салах ёс гүйцэтгэнэ.
6:40-7:20 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар, Төрийн ордны баруун талын замыг түр хугацаанд хаана.
9:40 цагт: Төрийн ордноос Сэлбэ голын гүүрийн төгсгөл, тус гүүрийн төгсгөлөөс “Алтан Өлгий” оршоох газрын чиглэлд замын хөдөлгөөнийг 20 минут орчим хугацаанд хаана.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Швейцарын Давос хотноо: Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Сүхбаатарт: Тус аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!