Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг “Парис - Их дуулга 2025” хоёрдугаар сарын 1-2-нд Францын нийслэл Парис хотноо болно.
Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг өндөр чансаатай Парисын Их дуулга тэмцээнд 54 орны 318 жүдоч хүчээ сорихоор мэдүүлэг өгчээ.
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багаас эрэгтэй 5, эмэгтэй 7 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нарын залуу тамирчид хүч, ур чадвараа сорин барилдах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!