Өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 31-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно. Утас 99012549
11:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б байр, 4 давхрын хурлын танхимд: Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99104180, 88013245
13:00 цагт МҮХҮАТ-д: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр болно. Утас: 88444121, 99034043
19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо толилуулна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Татварын ерөнхий газарт: Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!