Итали улсын Женова хотод зохион байгуулагдсан Өсвөрийн жүдочдын Европын цомын Аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын тамирчид амжилттай оролцож 2 алт 1 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 63 кг жинд өрсөлдсөн Хүрэлчулууны Маралмаа Алтан медаль ( Гүрү дэвжээ)
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдсөн Батбуян овогтой Далайцэрэн Алтан медаль ( Хэнтий аймаг )
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд өрсөлдсөн Машбатын Цэндбазар Хүрэл медаль (Виннэр дэвжээ) тус тус хүртлээ.
Тус тэмцээний эхний өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Хангарьд спорт клубын тамирчин
Нармандахын Тэгш-Очир 60 кг-д алтан медаль, мөн энэ жинд Балжиннямын Цолмон-Од хүрэл медаль тус тус хүртсэн юм. Түүнчлэн 55 кг жинд хүч сорьсон Алтанцоож шагналт 7 дугаар байр, эмэгтэйчүүдийн 52 кг жинд хүч сорьсон Б.Гүндэгмаа шагналт 5 дугаар байрт тус тус шалгарсан билээ.
Монголын баг тамирчид ийнхүү тус тэмцээнд 3 алт 2 хүрэл медаль, 2 тамирчин шагналт байранд орж, багийн дүнгээр дэд байрт шалгарсан амжилтаар өндөрлүүлж байна.
Тэдний дараагийн зогсоол 2 дугаар сарын 15, 16 нд Samorin, Slovakia-д зохион байгуулагдах Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.