"Ая эгшгийн зургаан жигүүр-2025" өсвөрийн ардын хөгжимчдийн улсын XIII уралдаан өнөөдөр Монголын хүүхдийн ордонд эхэллээ.
Энэхүү "Ая эгшгийн зургаан жигүүр" уралдаан нь хүүхэд багачуудад Монгол үндэсний хөгжмөө таниулан сурталчлах, тэдний ур чадварыг сайжруулах, хөгжимд суралцах хүсэл эрмэлзлэл, идэвхийг өрнүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага хуримтлуулах зорилгоор 1998 оноос 2 тутамд уламжлал болгон зохион байгуулдаг улсын уралдаан билээ.
Энэ удаагийн "Ая эгшгийн зургаан жигүүр-2025" өсвөрийн ардын хөгжимчдийн улсын XIII уралдаанд нийслэлийн болон 17 аймгийн 320 шахам хүүхэд багачууд морин хуур, ятга, хуучир, лимбэ, ёочин, шанз хөгжмөөр бага, дунд, ахлах насны ангилалд ур чадвараа сорин оролцохоор Монголын хүүхдийн ордонд хүрэлцэн ирээд байна.
Тус уралдаанд амжилттай оролцож ардын хөгжимчний гараагаа эхлүүлсэн үе үеийн хүүхэд багачууд өнөөдөр шилдэг хөгжимчин болон мэргэжлийн багш болж эх орныхоо соёл урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Тэд монголдоо төдийгүй хилийн чанадад үндэсний хөгжим, соёл урлагаа таниулан сурталчилж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!