Аргын тооллын 2025 оны 2 дугаар сарын 15. Бямба /Асралт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн өвлийн адаг сарын 18. Санчир /Асралт/ гараг. Харцага одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй. Хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 07 цаг 58 минутад мандаж, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийн номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой хулдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!