Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахтай холбогдуулан “Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн ангиллыг оновчтой болгох зорилгоор зөвшөөрлийн төрлийг нэгтгэж хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулан холбогдох газарт уламжиллаа.
Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулж, төрийн үйлчилгээг хүндрэлгүй, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд суурь нөхцөл шаардлагыг бууруулж тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна.
Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгч хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэр, өмчийн хэлбэр, ажлын туршлага, санхүүгийн чадамж харгалзахгүй бөгөөд зөвшөөрлийн ангиллаас хамаарч ерөнхий шаардлага буюу хүний нөөцийг хангаж хүсэлт илгээнэ. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ажил гүйцэтгэсэн бол сунгалт болон хүчин чадал ахиулах хүсэлтэд нэмэлт материал шаардахгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!