Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, 2025 оны 3 дугаар сарын 1-6-нд буюу шинийн зургаан хүртэл бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн байна.
Мөн 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байгаа. Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Даваа, Мягмар, Лхагва гаригуудад амарч, Пүрэв гараг /2025.03.06/-аас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.