Монгол түмний Их баяр – “Цагаан сар”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Урлаг соёл Танин мэдэхүй
Огноо
Унших
19 минут 22 секунд

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Монгол түмний Их баяр "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн буюу шинэ жилийн баяр "Цагаан сар" эхлэхэд хоёрхон хоног үлдэж айл бүр сар шинийн бэлтгэлээ базааж Луу жилээ үдэж, Могой жилээ угтан авахаар зэхэж байна.

Энэ жилийн хувьд Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр, амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байгаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Даваа, Мягмар, Лхагва гаригуудад амарч, Пүрэв гараг /2025.03.06/-аас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдахаар боллоо. Ийнхүү монголчууд энэ жилийн "Цагаан сар"-ын таван өдөр амарч, аав, ээж, ахмад буурлууд болон ахан дүүс, айл хотлоороо золголтоо хийж ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэзээ анх тэмдэглэх болсныг яг тогтоосон түүхийн эх сурвалж байхгүй ч улс, үндэстэн бүр тэмдэглэдэг. Харин хэрхэн яаж тэмдэглэдэг нь үндэстэн бүрт өөр өөр байдаг ч бүгд л хуучин бүхнийг үдэж, шинэ оноо баяр хөөртэй угтдаг.

Он солигдоход хүмүүс гудамж, талбайдаа цуглан, галын наадам үзэж, шөнөжин бүжиглэж, эсвэл маш этгээд сонин уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлэх нь тухайн үндэстний эрхэм онцлог чанар билээ. Харин өнөө цагт энэ үндэсний гэх онцлог чанар улам бүр бүдгэрч даяарчлагдах болжээ.

Нью-Йорк хотын алдарт Таймс Сквэр гудамжинд 5000 гаруй килограммын жинтэй болор бөмбөлөг од адил гялтганана. Он солигдох мөч ирэхэд Уан Тайм Сквэр цамхагийн дэлгэц дээр 60 хором цохилох ажээ. Тэнд цугласан сая гаруй хүн арав, ес, найм хэмээн нэгэн дуугаар тоолж, догдолж, бас баярлахыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Цагийн зүү 12.00 цагийг зааж, галын наадам эхлэн, домогт Франк Синатрагийн “New York, New York” дууг дуулцгааж байна. Шинэ он ирлээ. Барууны уламжлал. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч Нью-Йоркийн Таймс Сквэрт он солигдох мөчийг дамжуулдаг. Энэ бол 21 дүгээр зууныхан.

Харин Рио де Жанейро хотын Копагавана далайн эрэгт дэлхийн хамгийн том шинэ жилийн баяр зохион байгуулж хоёр сая гаруй хүн цуглаж, “Reveillon” нэртэй шашин, уламжлал, сүсэг бишрэлээ дээдлэн баярладаг. Тэд аз жаргал бэлгэдэн зулайгаас хөлийн хуруу хүртэл цагаан хувцас өмсөж лусын эх дагина Йемайяг тэтгэнэ хэмээн баглаа цэцэг далайд өргөнө.Сидней бол шөнө дунд хонх цохисон анхны хотуудын нэг бөгөөд тэнд онцгой галын наадам болдог.

Англи, АНУ, Канад зэрэг орнуудад шинэ жилийн өдөр мөстэй усанд шумбадаг бол Грек, Кипрт гэр бүл, хамаатан саднаараа цуглан шөнө дунд гэрлээ унтрааж Василопита хэмээх нэг ширхэг зоос нуусан бялуугаа хувааж амтархан иддэг.

Харин өнөө үеийн монголчуудад Европ тооллын шинэ жилийн баярыг оргилуун дарс, нийслэл салат, мандарин, он солигдохын өмнөх Ерөнхийлөгчийн бэлгэдлийн үг нь тэр жилийн нэн дотно дурсамж болж үлддэг билээ.

Монголчууд 22 дугаар зууны дунд үеэс шинэ жилийн баярыг жилдээ 2 удаа тэмдэглэдэг улс орны нэг болсон гэж болно.

Гэхдээ монгол хүний хамгийн эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, мал тарган, идээ цагаа элбэг намар цагт тэмдэглэж байсан сайхан өв уламжлал өнөөдөр ч үргэлжилж, улам бүр төгөлдөршиж байна.

Харин 1206 онд Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байдаг. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гараг эрхсийн байршил, сарны тооллоор тоолон, одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн шинэ оноо угтан тэмдэглэдэг уламжлал тогтжээ

Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн хөх тэнгэр, байгаль эх дэлхийдээ сүүн цацлаа өргөж, шүтэн дээдэлдэг тэнгэр заяат ард түмэн хэмээн үр хүүхэд, хойч үедээ захиж, эрхэм ёсоо дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс ч сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртнээс тэнгэр болон байгалийн өнгө, салхины аяс, газар дэлхийгээ чагнан, нар, сар, од гараг эрхсээр зүг чиг болон он цагийг тоолж, тэмдэглэж ирсэн юм. Монголчууд жил, цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөдөг онцлогтой. Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэх эрхэм ёс, зан үйлд оршдог. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг.

Битүүлэх ёсон: Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоногийн үдэш сар харагдахгүй түнэр харанхуй болоход нэгэн жил битүүрэн дуусч буйн учир хэмээн үздэг. Битүүнд хир буртгаасаа бүрэн салж, овоо индрээ сэргээн, гэрийн тотгонд 3 мөс /цас/, хоёр хатавчинд улаан өргөс хавчуулна. Гурван мөс нь буга хөлөглөн ирэх, цагийн эхийг угтагч цагаан буурал Заяач /Лхам бурхан/-ийн замыг засаж, ундааг бэлдэж буй хэрэг. Улаан өргөс алтан харгана /аргал тавих нь бий/ нь муу муухай-ад чөтгөрийг зайлуулдаг аж. Таван өнгө таван тансаг идээ буюу ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бал бурам тэргүүтнээр таваг дүүрэн бэлдэж тавина. Өвөрмөц идээ нь эрүүгий нь заалгүй чанасан хонины толгой бөгөөд бурхандаа өргөж засна. Мөн “цагаалга” хэмээн үзэм чихэр, тос давсаар амталсан цагаан будаа агшааж тавьдаг. Үүнийгээ “битүүлэг” гэнэ.

текст

Цагаан идээ

Үдэш малаа хотлуулж, гадуур ажлаа хийж дуусаад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж “битүүрдэг”. Ийнхүү ахмад настныдаа бус залуу гэр бүлдээ цуглан битүүрэх нь эд хөрөнгө, идээ ундаан, хүн бүлээр ч цөөн буурай бага залуу айлыг бүтэн дүүрэн болгох бэлгэ утга агуулж буй хэрэг. Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг савыг нь дүүргэж өгнө. Битүүний идээг “битүүртэл иднэ” хэмээн тааваараа хүртдэг учиртай.

Цээрлэх идээ: Архи сархад. Хар идээг харанхуй-битүүнд амсах учиргүй. Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Усны ганг усаар, дөрвөлжийг /ширээ/ баян сав гэж бэлгэдэн нэрлэнэ. Аргал түлшгүй хоосон байлгах нүгэл гэдэг халтар аргал /зөөлөрч хагараагүй хатуу/, түлшээр дүүргэнэ. Шинэ он гарахын өмнөх өдөр буюу Битүүний орой айл хотлоороо тоглон наадаж битүүний үдшийг хамтдаа өнгөрүүлдэг. Битүүнд айлд хонодоггүй бөгөөд шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл юм.

Шинийн нэгэн буюу шинэлэх-цагаалах ёсон: Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина.

Харин гадаадынханд сонин содон нэгэн зан үйл бол Шинийн нэгний өглөө эртлэн босож “Мөрөө гаргах ёс” байдаг. “Дөрвөн зүг найман зовхис” хэмээх зүг чигийн ойлголт нь буддын шашны цаглабар болох “Бунд хорло” буюу “Найман хөлөл”гэх зурган дүрслэл дээр байршуулан 12 жил, 28 одтой хамтатган махбодийн суудлаар нь зурхай зурж ээлтэй зүг болон цээртэй зүгийг тодорхойлж түүний эсрэг дом заслын чанартай үйлддэг энэхүү зан үйл нь Монголчуудын уугуул шашин болох бөө мөргөлтэй холбоотой. Энэ нь эрт үедээ бумбын шашнаас үүдэлтэй ч Бурханы шашин монгол оронд дэлгэрэх үеэс шашны өв соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ.

Улмаар найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Мөн хот айлын ахлагчид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Тэд, нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийнхээ зүгээс гэртээ ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Орчин үед ч энэ зан үйлээ эрхэмлэдэг. Хот, суурин газрын оршин суугчид ч шинийн нэгний өглөө зүгээ гаргадаг. Монголчууд зүг мөрөө гаргахдаа эртнээс уламжилсан нэгэн зан үйл хийдэг нь жилийн цээр зайлуулах дом байдаг.

Тухайлбал, хүн бүр тухайн жилд гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн найман суудлын аль нэгэнд суусан гэж үздэг. Иймд галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ. Энэ мэтээр Төмөрт, Огторгуйд, Усанд, Ууланд, Модонд, Хийд суусан хүмүүс тухайн заасан зүг чигт гарч, заасан үйлдлийг хийж цээрээ гаргаж, буян хишгээ дууддаг байна. Өнөөдөр ч монголчууд энэ ёс, зан үйлийг хийдэг.

Шинийн нэгний өглөө цагаан идээнээс эхэлж зооглодог. Хүн бүр шинэ оны гарааг ариун тунгалаг, аз хийморьтой, гэгээлгээр эхлэхийг ихэд бэлгэдэн дээдэлдэг. Монголчууд шинийн нэгний өглөө ургах нарнаас өмнө эртлэн босч, шинэ дээл хувцсаа өмсөн, шинэ чанасан цайгаа ууж, идээнийхээ дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж өөрсдөө хүртсэний дараа золгодог.

Гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүнтэй эхэлж золгоно. Золгохдоо хадагныхаа нугалсан задгай талыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгодог. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараараа тохойг нь түшиж “Та амархан сайн байна уу?” хэмээн мэндчилэн хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэнд ээ“ гэнэ. Зочин ширээнд сууж нөхөрсөг дотно сэтгэлээр “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж ахмад хүндээ хөөрөгнийхөө тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан, та сайхан шинэлж байна уу?” гэдэг.

Хөөрөг бие биедээ харилцан барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс 2 гараа дээр доор зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь эхнэр, нөхрийн бие сэтгэл нэгэн ертөнц, нэг бие гэж үздэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгодоггүй. Учир нь хэвлийдээ тээж байгаа үрсийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг.

Золгож дуусаад нас болон албаны эрэмбээр сууж, хөөрөг, гаанс солилцон тамхилж, ёс төртэй мэндэлнэ. Ахмадаас эхлэн цай барьж, ууц шүүсээ таллан идээ сархдаа дэлгэр тавьж тааваар зооглоно. Сайхан үгээр сайн үйлийг бэлгэдэн хөөрөлдөж, ураг төрөл, ус нутгаар учралдан, удам угсааг батжуулан шинэлдэг. Ураг удмаа мэдэлцэж, өрх өсгөж сум сунган өнөржиж, өтгөрснөө бахдан, уг удмын бичгээ урагшлуулан хөтөлдөг байна. Хайр энэрлийн баяр учир төрөөс гэмтнээ өршөөж, гавьяатнаа шагнаж, айл бүрээр ахмадаа хүндэлж, балчраа баясгаж бүх хүнд бэлэг өгч, өглөг буянаа арвитгадаг уламжлалтай.

Шинийн нэгэн хүн бүхэнд нэгэн нас нэмсний, насан өлзий хутгийн болон түмэн өлзий давхарласны баяр билээ. Цагаан сарын гар цайлгах буюу гарын бэлэг барихдаа шинэ ондоо идээ идэш элбэгтэй байхыг бэлгэдэн цагаан сарын идээний дээжээс хүн болгонд цагаан идээ, ул боовын хамт хүртээдэг. Монгол хүний “Амны бэлгээр ашдын билэг ирдэг” гэсэн эрхэм ерөөлөө эрхэмлэн муу үг хэлэх, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг энэ өдөр ихэд цээрлэдэг.

Эрдэмтэн судлаачид 1206 оноос Цагаан сарыг хаврын тэргүүн сард тэмдэглэх болсон гэдэг ч тодорхой баримт байдаггүй. Харин намар цагийн Тамганы найр буюу цагаан идээний баярыг хаврын хатуу хахир, үүц нөөцөө барах тэр цагт шилжүүлэн тэмдэглэсэн бэлгэдлийн чанартай байх гэж үздэг. Энэ үеэс л хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэж иржээ. Харин социалист нийгмийн үе болох 1952 оны нэгдүгээр сарын 26-нд маршал Х.Чойбалсан Москва хотод нас барсныг цагаан сарын битүүн /02-09/-д олон нийтэд мэдэгдэж, цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар 10 гаруй жил тасалдсан байдаг. Улмаар 1963 оноос ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн нэгжийг бригад, сууриар зохион байгуулахдаа Цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон тэмдэглэх болсон юм. Харих хот газрынхан цагаан сарыг Европын он тооллоор тэмдэглэхдээ шинэ жилийн баярыг хуучин ЗХУ-ын жишгээр Ёолк хэмээн орос маягаар сольсон түүхтэй

Харин Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос монголчууд шинэ жилийн баяраас гадна Монгол үндэстний уламжлал Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэх болсон билээ. Тиймээ, Цагаан сар бол 9 зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр юм. Тодруулбал, Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр, Билгийн тооллын шинэ жилийн баяр, Насан өлзий хутгийн баяр, Түмэн өлзий давхарласан баяр, Хайр энэрлийн баяр, Хэлхээ бат оршихын баяр, Малч түмний баяр, Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр, Цэнгэл наадмын баяр хэмээдэг.

Ийнхүү олон зүйл бэлгэдэл давхарласан Цагаан сарын баяраар цэнгэл наадам дэлгэрч, бөх барилдаж, морь тэмээ уралдуулж, сур харвалдан, өнөржиж арвижихын бэлгэдэл “хорол”, “шагай”, “алаг мэлхий”, “үйчүүр” нааддаг ёстой.

Өдгөө төрийн тэргүүнүүд Гандан хийдэд мөргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон ард олондоо үгээ айлдсанаар сар шинийн цагаалгаа эхлүүлж, улсынхаа хамгийн өндөр настнуудын нэг төлөөлөлд очиж золгодог. Мөн 80 насны сүүдэр давсан өндөр настуудад гарын бэлэг хүргүүлдэг эртний сайхан уламжлалаа сэргээд байгаа нь нэн таатай билээ.

Зэрэгцээ ертөнц байдаг гэдгийг нотлох үзэгдлийг илрүүлжээ
Зэрэгцээ ертөнц байдаг гэдгийг нотлох үзэгдлийг илрүүлжээ
 
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Пакистан улс талибуудад дайн зарлаж

Пакистан улс талибуудад дайн зарлаж

ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ

ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ

Valve компанийг шүүхэд өгөв

Valve компанийг шүүхэд өгөв

“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал болов

“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал болов

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа

Маргааш оройн тэнгэрт гарагууд эгнэн гялалзана

Маргааш оройн тэнгэрт гарагууд эгнэн гялалзана

ӨНӨӨДӨР: Германы хөлбөмбөгийн “FC Bayern Munich” клуб байгуулагдав

ӨНӨӨДӨР: Германы хөлбөмбөгийн “FC Bayern Munich” клуб байгуулагдав

Өнөөдөр: “Экспорт монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт болно

Өнөөдөр: “Экспорт монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт болно

Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна

Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

“Хүн төрөлхтний хар хайрцаг“-ийг бүтээж байна

“Хүн төрөлхтний хар хайрцаг“-ийг бүтээж байна

Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ

Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ

Өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо үүсэн байгуулагдсан түүхт 70 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо үүсэн байгуулагдсан түүхт 70 жилийн ой тохиож байна

МҮБХ-ноос 3 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь

МҮБХ-ноос 3 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх гэрээ байгууллаа

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх гэрээ байгууллаа

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хөнгөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хөнгөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр: Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг  цахимаар зохион байгуулж байна

Өнөөдөр: Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг цахимаар зохион байгуулж байна

Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар УОК, ЗХЖШ ажиллаж байна

Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар УОК, ЗХЖШ ажиллаж байна

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ

Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

ОРХОН: Бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээн эхэллээ

ОРХОН: Бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээн эхэллээ

Улаанбаатарт өдөртөө хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Алдартай 13 найруулагчийн бүтээсэн шилдэг дууны клипүүд

Алдартай 13 найруулагчийн бүтээсэн шилдэг дууны клипүүд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна“

“Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна“

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

Гадаадын 6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

Гадаадын 6 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

Мейвезер, Пакьяо нар даагаа нэхэх тулаан хийнэ

Мейвезер, Пакьяо нар даагаа нэхэх тулаан хийнэ

Тамаваши түүхэн рекорд тогтоох Хаврын тэмцээний банцүкэ

Тамаваши түүхэн рекорд тогтоох Хаврын тэмцээний банцүкэ

Өнөөдөр: МСБХ-ны 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт эхэлнэ

Өнөөдөр: МСБХ-ны 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт эхэлнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улс Азийн хамгийн аюулгүй, тайван таван орны нэг болжээ

Монгол Улс Азийн хамгийн аюулгүй, тайван таван орны нэг болжээ

“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын наадам ёслол төгөлдөр өндөрлөлөө

“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын наадам ёслол төгөлдөр өндөрлөлөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно

“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

Өнөөдөр: Шонхор зах, Баянзүрх зах, Тэнгэр худалдааны төвүүд ажиллана

Өнөөдөр: Шонхор зах, Баянзүрх зах, Тэнгэр худалдааны төвүүд ажиллана

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Замд гарч буй жолооч, зорчигчдын анхааралд

Замд гарч буй жолооч, зорчигчдын анхааралд

Канад, Америкийн хоккейчид финалд шалгарлаа

Канад, Америкийн хоккейчид финалд шалгарлаа

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт хүйтэрч өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

Улаанбаатарт хүйтэрч өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатар хүйтэрч өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

Улаанбаатар хүйтэрч өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

BTS -ын тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна

BTS -ын тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал“ медалиар шагнажээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал“ медалиар шагнажээ

Зуугаас дээш настай 166 иргэн байна

Зуугаас дээш настай 166 иргэн байна

Дараах зах, худалдааны төвүүд өнөөдрөөс зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ

Дараах зах, худалдааны төвүүд өнөөдрөөс зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ

Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

“Норкон 2025” маршийн тэмцээнд амжилттай оролцлоо

“Норкон 2025” маршийн тэмцээнд амжилттай оролцлоо

Чой Га Он хамгийн залуу Олимпын аваргаар тодорлоо

Чой Га Он хамгийн залуу Олимпын аваргаар тодорлоо

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо

Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Өнөөдөр: “Монгол Улсын түүх” бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болно

Өнөөдөр: “Монгол Улсын түүх” бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болно

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав

Сар шинийн битүүний барилдаанд оролцох бөхчүүдийн эрхийн барилдаан ням гарагт болно

Сар шинийн битүүний барилдаанд оролцох бөхчүүдийн эрхийн барилдаан ням гарагт болно

“Милан Кортина 2026” олимпын баатар мужаан залуу

“Милан Кортина 2026” олимпын баатар мужаан залуу

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хи

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хи

Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагчид түрүүллээ

Мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагчид түрүүллээ

Өнөөдөр: “Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлт болно

Өнөөдөр: “Британи дахь Монголын түүх, соёлын өв” номын нээлт болно

Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

Ахмадуудад 1072 хувьцааны ногдол ашгийг олгох ёстой

Ахмадуудад 1072 хувьцааны ногдол ашгийг олгох ёстой

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов

Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашигласан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашигласан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болгов

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болгов

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна

Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

Өнөөдөр: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг шинэчлэн хэвлэсэн номын нээлт болно

Өнөөдөр: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг шинэчлэн хэвлэсэн номын нээлт болно