Зам, тээврийн салбарын долоо хоногийн статистик мэдээг танилцуулж байна.
Зорчигч тээвэр
2025 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 33.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн байна. Үүнд:
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 32.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 32.5 сая зорчигч зорчжээ.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 339.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 437.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өсжээ.
Ачаа тээвэр
2025 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 25.0 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурсан байна.
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 16.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буурчээ.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар мөн буурсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!