ХХААХҮЯ-ны дэргэдэх Кодексын үндэсний зөвлөл (КҮЗ)-ийн ээлжит хуралдааныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих (АСТ)” төсөл хамтран Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгуулав.
Тус хуралдаанд ФАО-АСТ төслийн хүрээнд Кодекс стандартын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашдын чиглэл, Чацарганы тосны Кодексын стандарт боловсруулах ажлын явц танилцуулга, Ингэний сүүний Кодексын стандартын ажлын явц танилцуулгыг холбогдох талууд танилцуулж хэлэлцүүллээ.
Мөн КҮЗ-ийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх талаар танилцуулга хийгдлээ. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн уулзалт хуралдаан боллоо. Дараагийн хуралдааныг ирэх тавдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулж, Кодексын стандарт боловсруулах ажлын явцыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!