Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
9:00 цагт Корпорейт Конвеншн төвд: "Монголын геологи хайгуул-2025" XVI чуулга уулзалт, үзэсгэлэн болно.
10:00 цагт Туушин зочид буудалд: БНСУ-тай хамтарсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлт болно.
11:00 цагт АШУҮИС-ийн Эко цогцолборт: “Тархи судлалыг таниулах долоо хоног”-ийн нээлт болно. Холбогдох утас: 88711320
17:00 цагт УДБЭТ-т: Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам болно.
17:00 цагт УДЭТ-т: Дэлхийн театрын өдөрт зориулсан “Театрын өчигдөр ба өнөөдөр” өдөрлөг болно.
19:00 цагт Тусгаар тогтнолын ордонд: БНХАУ-ын орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номоос сэдэвлэсэн жүжгийг тоглоно.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд: "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.