Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 8-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Туушин зочид буудалд: Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл үндэсний чуулган болно. холбогдох утас: 80863288
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт Шангрилла зочид буудалд: “Монгол-Солонгос улсын старт ап бизнес форум” болно.
11:00 цагт: ЗТХЯ- наас цаг үеийн сэдвээр мэдээлэл өгнө.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл өгнө.
11:30 цагт Сүхбаатарын талбайд: Үндэсний болон олон улсын хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах ”UB food” фестивал болно.
14:00 цагт МҮЭСТО-д: Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос багш нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй удсан, цалин хөлсөө дутуу авч байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгнө.
Өнөөдөр: “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага” семинар болно.
Архангай аймгийн АРА аренад: “Хангайн бүсийн иргэдийн спортын их наадам-2025” III шат болно.
-Архангай аймагт: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд: Улсын физикийн 36 дугаар олимпиад үргэлжилж байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо: Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалтэнэ сарын 9-ныг хүртэл болж байна.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!