Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 18-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт "Холидей Инн" зочид буудалд: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Оюу толгой ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцах уулзалт хэлэлцүүлэг болно.
09:30 цагт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт: Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үнэлгээний холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
10:30 цагт ХСҮТ-д : Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан хэвлэлийн хурал хийнэ.
Улаанбаатар галерейд: “Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвент болно.
Төрийн ордонд: Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
Өнөөдөр: "Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
"Буянт-Ухаа" спортын ордонд: “Mongolia Mining-2025- үзэсгэлэн үргэлжилж байна.
Д.Сүхбаатарын талбайд: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт үргэлжилж байна.
Монгол Уран зургийн галерейд: “Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн гарч байна.
12:30 цагт Ховд аймгийн Хүүхдийн ордонд: Тус аймгийнБулган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнгөнзаяагийн “Аниргүйн гүнд” анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнг нээнэ.
Ховд аймагт: “Хотоо цэвэрлэцгээе” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ үргэлжилж байна.