Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:20 цагт ГХЯ-нд: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10:00 цагт ШУА-д: “Монголын хөгжил 5:0 бодлого эрх зүйн асуудал” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төв шууданд: “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа болно. Холбогдох утас: 99036189
10:30 цагт: Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан эхэлнэ.
11:00 цагт: “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээм хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар ”Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү? Сэдвээр мэдээлэл өгнө.
11:00 цагт ХӨСҮТ-ийн зааланд: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
15:00 цагт ЭЗХЯ-нд: Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн аж ахуйн нэгжийн үндэсний шагнал болон зохион бүтээгчдийн үндэсний шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгад: "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн-Хамтын ажиллагаа 2025" зөвлөгөөн болно.
Б.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт: “Mongolia photo week-2025” долоо хоногийн хүрээнд "Баян-Өлгий-өмнө ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Завхан аймагт: “Монголын нууц товчоо” номын гурав дахь хэлэлцүүлэг болно.
Хилийн чанадад:
Мексикийн Мехико хотноо: шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцоно.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.