Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 1-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
09: 00 цагт Блью скай цамхагт: "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд"-ын чуулга, уулзалт болно.
10:00 цагт Төрийн ордонд: “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган болно.
11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: МҮЭХ-ноос “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” жагсаалыг зохион байгуулна. Холбогдох утас: 99149240, 95115380
12:00 цагт Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” тусгай үзэсгэлэнг нээнэ.
-“Хуульчийн про боно-2025” өдөрлөг орон даяар болно.
9:00 цагт Баян-Өлгий аймагт: Хаврын морины нээлтийн уралдаан дааганы уралдаанаар эхэлнэ.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.