Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 28-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9:00 цагт Улаанбаатар зочид буудлын бага танхимд: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн эхэлнэ. Холбогдох утас: 99127029
11:00 цагт: ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
12:00 цагт Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн 6 давхрын хурлын танхимд: Хүрээ ротари клубын хамт олон тус төвийн нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Утас: 99162939
БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийнэ.
-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Архангай аймагт: Хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд: “Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!