Бүгд Найрамдах Солонгос улсын Гангнём Нонгак /Gangneung/ хотод жил бүр зохион байгуулагддаг “Дано” олон улсын урлагийн наадамд лимбэ, ятга, бүжгийн дугуйлангийн багш, сурагчид 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд оролцлоо.
Солонгос улсын үндэсний бөмбөртэй бүжиг нь газар тариалангийн соёлын бүхий л үйл явц болох газар хагалах, тариалах, зэрлэг ургамлыг арилгах, хураах, үтрэмдэх зэрэг зан үйлийг илэрхийлдгээрээ онцлог бөгөөд зөвхөн Гангнём Нонгак хотод зохиогддог өвөрмөц наадам юм.
Тус фестивальд Монгол үндэсний бүжиг, хөгжмүүдээрээ үндэсний соёл урлагаа сурталчлан оролцсноос гадна Солонгос улсын соёл уламжлал, үндэсний хөгжмийн зэмсэгүүдтэй танилцан, харилцан туршлага солилцоод ирсэн байна.
Эх сурвалж: Монголын хүүхдийн ордон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!