“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Европын Холбооны “Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”-ийн дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөх, эксперт ноён Борут Маткович ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)-ийн удирдагч Стефан Мозер болон олон улсын зөвлөх Борут Маткович нар цахим уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох олон улсын шилдэг туршлагад нийцсэн хууль, стратегийн баримт бичиг боловсруулах, эрх зүйн тогтолцооны зөрүүг үнэлж, уялдуулах, стратегийн зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Ташрамд дурдахад, Борут Маткович нь Европын Холбооны санхүүжилттэй 2015–2016 онд хэрэгжсэн “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог шинэчлэх” төсөлд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн.
Түүнчлэн Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээ, зах зээлийн хяналт, хэмжил зүйн тогтолцоог шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан юм.
Эх сурвалж: СХЗГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!