Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
9:00 цагт “Улаанбаатар галерей”-д: “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.
9:10 цагт МУИС-ийн номын санд: Моггол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт болно.
10:00 цагт МҮХАҮТ-аас: “Chamber day” үйл ажиллагааг зохион байгуулна. Холбогдох утас: 99077127
Улаанбаатар хотод: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт эхэлнэ.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Английн Лондон хотод: Шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!