Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байна.
"Хасын хүлгүүд” баг Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы лигийн аварга “Utsunomiya Brex” багтай тоглож 71:93 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод залуу тоглогч Б.Барсболд 24 оноо авч, багаа тэргүүлэв. Хэдийгээр “Хасын хүлгүүд” хүрэл медалийн төлөө тоглох болсон ч Монголын баг Азидаа сагсанбөмбөгөөр өрсөлдөж чаддаг гэдгийг харуулж чадлаа.
Хүлгүүдийн залуус орон нутгийн цагаар 21 цагаас талбайн эзэн Дубайн Shabab Al Ahli багтай Кока Кола аренад тоглоно.
Монголын "Хасын хүлгүүд" баг Зүүн бүсийн лигийн аварга болж, улмаар Азийн аваргуудын лигийн шилдэг 4 багт шалгарч, хагас шигшээд өрсөлдөн БНХАУ, Филиппин, Иран гэсэн тивийнхээ шилдэг улсуудын лигийн аварга багуудыг хожиж байгаа нь ямар чансаатай баг болохыг харууллаа.
Энэхүү тэмцээнд тивийн шилдэг найман клуб болох Японы (B.Лиг), Өмнөд Солонгосын (KBL), Хятадын (CBA), Филиппиний (PBA) аваргууд болон 2024-25 оны BCL Asia EAST, WEST-ийн аварга, дэд аваргууд оролцож байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!