Унгарын Будапешт хотноо /2025.06.13/ эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялсанаар хүрэл медаль хүртлээ.
Энэ амжилтаараа Монголын жүдо бөхийн ДАШТ-ээс хүртэж буй 32 дахь медальтан, 19 дэх хүрэл медальтан жүдочоор О.Ёолк тодорлоо.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга хүртсэн бол анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар тус тус хүртэж байлаа.